logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    NASA тойрог замд аялж, саран дээр газардагч төхөөрөмжийг турших багийнхнаа танилцуулав
    Loren Grush
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 10 14:00
    270

    Зургийг: Ronaldo Schemidt/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- NASA ирэх онд сансарт хөөрч, “SpaceX” болон “Blue Origin” компанийн саран дээр газардагч төхөөрөмжийг турших сансрын дөрвөн нисэгчээ танилцууллаа. Багийн бүрэлдэхүүнд NASA-ийн гурван албан хаагч, Италийн нэг сансрын нисэгч багтжээ.

    “Artemis 3” хөтөлбөрийн багийнхан саран дээр буухгүй ч тойрог замд хоёр долоо хоногийн турш аялж, 2028 он гэхэд хүн төрөлхтнийг саранд хүргэх  газардагч төхөөрөмжүүдийг турших юм.

    NASA-ийн “Artemis” хөтөлбөр алсдаа саран дээр хүн ажиллаж, амьдрах бааз байгуулахыг зорьж буй. Энэхүү зорилгодоо хүрэхэд нь газардагч төхөөрөмжүүд чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

    Cэтгэгдэл бичих