
Зургийг: azzuroresources.com
Монголд зэс, суурь металлын хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Asian Battery Metals” компани нэрээ албан ёсоор өөрчилж, “Azzuro Resources” болгосноо зарлалаа.
Тавдугаар сарын эцсээр болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэр өөрчлөх саналыг оруулж, хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр баталсан байна.
Гадарга дээрх зэсийн хүдэр исэлдэхээрээ цэнхэр өнгөтэй харагддагийг бэлгэдэж "Azzuro" буюу италиар "Цэнхэр" гэсэн нэр өгсөн болохыг мэдэгдэлдээ онцолжээ. Мөн тус компанийн үндсэн төсөл болох зэс-алтны "Майхан уул" буюу "Red Hill" төсөл болон суурь металлын хайгуулын стратегийг шинэ нэр оновчтой илэрхийлнэ гэж үзсэн байна.
Харин компанийн Австралийн Хөрөнгийн бирж дэх AZ9 үсгэн код өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх аж.
Үүнээс гадна тус компани Говь-Алтай аймаг дахь “Red Hill” төслийн өрөмдлөгийн шинэ үр дүнгүүдээсээ танилцууллаа. MU2605 цооногийн визуал үнэлгээгээр цул сульфидын систем баруун хойш чиглэлд дахин 124 метр үргэлжилж байгаагтогтоосноор төслийн баталгаажсан эрдэсжилтийн бүсийн нийт цар хүрээ 272 метр хүрснийг зарласан байна.