logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Хөрөнгө оруулалтаа ухаалгаар эхлүүлэх 4 алхам
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 15:40
    215

    Зургийг: InvestX

    Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын талаарх ойлголт нэмэгдэж, иргэд хуримтлалаа зөвхөн хадгалахын оронд өсгөх боломжийг эрэлхийлэх болсон. Гэвч хөрөнгө оруулалт эхлүүлсэн хүн бүр хүссэн үр дүндээ хүрдэггүй. Зарим нь тодорхой зорилгогүйгээр шийдвэр гаргаж, зарим нь хэдий хэмжээний хөрөнгөөр, ямар бүтээгдэхүүнээс эхлэхээ мэдэхгүйн улмаас эрсдэлээ нэмэгдүүлдэг.

    Эндээс нэг чухал дүгнэлт гарна: асуудал нь хөрөнгө оруулалт өөрөө бус, харин хангалттай бэлтгэлгүйгээр эхэлдэгт оршино.

    Хөрөнгө оруулалтаа илүү системтэй эхлүүлэхийн тулд дараах үндсэн алхмуудыг анхаарах шаардлагатай.

    ap1.jpg

    Хөрөнгө оруулагчийн хувийн онцлогоо тодорхойлох

    Хүн бүрд тохирох цорын ганц хөрөнгө оруулалтын загвар гэж байдаггүй. Учир нь хөрөнгө оруулагч бүрийн зорилго, орлогын түвшин, эрсдэл хүлээх чадвар болон хөрөнгө оруулалтын хугацаа харилцан адилгүй.

    Тиймээс хөрөнгө оруулалт эхлүүлэхийн өмнө Investment Policy Statement (IPS) буюу хөрөнгө оруулалтын хувийн бодлогын баримт бичгээ тодорхойлох нь зүйтэй. IPS нь дараах үндсэн асуултад хариулна.

    • Та ямар зорилгоор хөрөнгө оруулж байна вэ?
    • Хөрөнгө оруулалтаа хэр хугацаанд хадгалах боломжтой вэ?
    • Таны хүлээн зөвшөөрч чадах алдагдлын түвшин хэд вэ?
    • Та тогтвортой өгөөжийг илүүд үзэх үү, эсвэл өндөр өсөлтийн боломжийн төлөө илүү их эрсдэл хүлээх үү?

    Эдгээр асуултад хариулснаар хөрөнгө оруулалтын шийдвэр илүү тодорхой болж, зах зээлийн богино хугацааны хэлбэлзэлд сэтгэл хөдлөлөөр хандах эрсдэл буурна.

    ap2.jpg

    Хамгийн эхэнд хөрөнгө оруулах боломжит дүнгээ тооцоолох

    Хөрөнгө оруулалт нь өдөр тутмын амьдралын зардал болон санхүүгийн тогтвортой байдалд дарамт учруулах ёсгүй. Иймээс юуны өмнө сарын зайлшгүй зардлаа тооцоолох шаардлагатай. Үүнд хүнс, орон сууцны түрээс, зээлийн төлбөр, тээвэр, эрүүл мэнд болон бусад тогтмол зардал багтана. Үүний дараа гэнэтийн нөхцөлд ашиглах нөөц сан бүрдүүлэх нь чухал. Түгээмэл зарчмаар энэхүү сан нь өрхийн 3-6 сарын үндсэн зардлыг нөхөх хэмжээтэй байвал зохистой.

    Эдгээр хэрэгцээг хангасны дараа үлдэх чөлөөт мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад ашиглаж болно.

    Хөрөнгө оруулалтад хамгийн чухал зүйл нь эхний дүнгийн хэмжээ бус, харин тогтмол байдал юм. Бага дүнгээр эхэлсэн ч сар бүр тогтмол нэмэгдүүлснээр урт хугацаанд нийлмэл өсөлтийн үр нөлөө буюу compounding-ийг ашиглах боломж бүрдэнэ.

    a3.jpg

    Хөрөнгө оруулалтын багцаа ухаалгаар бүрдүүл

    Эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулах боломжит дүнгээ тодорхойлсны дараа хөрөнгө оруулалтын багц буюу portfolio-оо бүрдүүлэх шаардлагатай.

    Хөрөнгө оруулалтын багц гэдэг нь нэг төрлийн бүтээгдэхүүн сонгох бус, харин зорилго болон эрсдэлийн түвшинд нийцүүлэн хөрөнгөө төрөлжүүлэн байршуулахыг хэлнэ. Үүнд хувьцаа, бонд, биржээр арилжаалагддаг сан буюу ETF болон бусад санхүүгийн хэрэгсэл багтаж болно.

    Багц бүрдүүлэхэд дараах чадвар, дадал шаардлагатай.

    • Зах зээлийн суурь ойлголт: Ямар хөрөнгө ямар нөхцөлд өсөж, буурдгийг ойлгох
    • Судалгаа, шинжилгээ: Компани, салбар болон макро эдийн засгийн орчныг тогтмол үнэлэх
    • Эрсдэлийн төрөлжилт: Бүх хөрөнгөө нэг бүтээгдэхүүн эсвэл нэг зах зээлд төвлөрүүлэхгүй байх
    • Хяналт ба тэнцвэржүүлэлт: Зах зээлийн нөхцөл өөрчлөгдөх үед багцын бүтцийг анхны зорилгод нийцүүлэн шинэчлэх

    Эдгээр ажлыг бие даан хийхэд санхүүгийн мэдлэгээс гадна тогтмол судалгаа, цаг хугацаа шаардлагатай.

    Хөрөнгө оруулалтыг цогц, ухаалаг шийдэл: InvestX

    Хөрөнгө оруулалтаа зөв эхлүүлэх үндсэн алхмууд энгийн мэт боловч хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний мэдлэг, сахилга бат болон цаг хугацаа шаарддаг. Ялангуяа хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх, хянах, тогтмол тэнцвэржүүлэх нь шинэ хөрөнгө оруулагчдад хүндрэлтэй байж болно.

    Apex Capital-ийн InvestX үйлчилгээ нь эдгээр үйл явцыг нэг платформд нэгтгэн шийдэх зорилготой.

    • Хувийн хөрөнгө оруулалтын бодлого: Бүртгэлийн үеийн товч асуулгын үндсэн дээр хэрэглэгчийн эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулалтын зорилгыг тодорхойлно
    • Хүртээмжтэй эхлэх дүн: Хэрэглэгч 100,000 төгрөгөөс хөрөнгө оруулалтаа эхлүүлэх боломжтой
    • Мэргэжлийн багц удирдлага: Зах зээлийн судалгаа, багц бүрдүүлэлт болон тэнцвэржүүлэлтийг “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн мэргэжлийн баг хэрэгжүүлнэ

    Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохоос эхлээд өөрт тохирсон багц бүрдүүлэх хүртэлх үйл явцыг InvestX нэг дор шийдэх боломжийг санал болгож байна.

    Хэрхэн InvestX-ээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх вэ?

    • Apex Traders апп-д нэвтэрч
    • InvestX цэсийг сонгоно
    • Хөрөнгө оруулалтын зан төлөвийн тест бөглөснөөр багцын саналуудтай танилцана
    • Сонгосон багцын мэдээлэл, нөхцөлтэй танилцан гэрээ байгуулна
    • Багцын тоогоо сонгон мөнгөө байршуулснаар хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ

    Та өөрийн зорилго, хугацаа, эрсдэлийн хандлагад нийцсэн багцын мэдээлэлтэй танилцаж, ухаалгаар хөрөнгө оруулалтын эхний алхмаа InvestX-ээр эхлүүлээрэй.

    a4.jpg

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

    Мэдээлэл авах хүсэлт илгээх: https://shorturl.at/YsBdx

    Community-д нэгдэх: https://www.facebook.com/groups/investx

    Мэдээлэл авах: 7588-7500

    Cэтгэгдэл бичих