
Зургийг: Stephanie Keith/Bloomberg
(Bloomberg) -- Виртуал хөрөнгийн FTX биржийн хамтран үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдах хүсэлт албан ёсоор гаргажээ. Криптовалютын хүчрхэг эзэнт гүрэн нь дуулиантайгаар дампуурч, олон тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн тэрбээр сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хоригдож байгаа юм.
Өдгөө 34 настай Сэм Бэнкман-Фрид хүсэлтээ АНУ-ын Хууль зүйн яамны Өршөөлийн хуульчдын албанд гаргасан бөгөөд "Шийтгэлээ эдэлж дууссаны дараа өршөөлд хамрагдах"-ыг хүссэн болохыг тус албаны веб сайтад мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа өршөөл үзүүлэх эрх мэдлээ дорвитой ашиглаж, санхүүгийн хэд хэдэн хэрэгтнийг ялаас чөлөөлөөд буй. Хэдий тийм боловч тэрбээр Сэм Бэнкман-Фридэд өршөөл үзүүлэх бодолгүй байгаагаа нэгдүгээр сард “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Сэм Бэнкман-Фрид 2024 онд FTX биржээр дамжуулан харилцагчид, хөрөнгө оруулагчдад 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан залилангийн хэрэг үйлдсэнд буруутгагдаж, 25 жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм.