logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНСУ ДНБ-ий үнэлгээгээ дээшлүүлж, Төв банкныхаа хатуу байр суурийг бэхжүүллээ
    Heesu Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 11:20
    218

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд 1.8 хувиар тэлэв

    (Bloomberg) -- БНСУ-ын эдийн засаг 2026 оны эхэнд шинжээчдийн урьдчилсан тооцооллоос хурдтай эрчимжлээ. Тус улсын хиймэл оюунаар хөтлөгдсөн экспортын өсөлт бизнесүүдийн идэвхжилийг дэмжиж, Төв банкных нь “хатуу” бодлого баримтлах байр суурийг бататгаж өгөв.

    БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд өмнөх улирлаас 1.8 хувиар өссөнийг тус улсын Төв банк мягмар гарагт мэдээллээ. Энэ нь урьдчилсан 1.7 хувийн тооцооллоос үл ялиг өндөр дүн боловч улирлын дүнгээр 2021 оны IV улирлаас хойших хамгийн эрчтэй өсөлтөд тооцогдож буй. Мөн “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн медиан таамгаас давсныг онцолж болохоор байна.

    KOREA.png

    Үүнд тоног, төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болон тус улсын иргэдийн хувийн хэрэглээний зардал хүлээлтээс сайжирсан нь голлон нөлөөлжээ.

    Харин экспорт нь өмнөх улирлаас 5.9 хувиар өссөн нь хагас дамжуулагчийн нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой байна. Түүнчлэн энэхүү үзүүлэлт олон улсын хиймэл оюуны тэсрэлт БНСУ-ын эдийн засагт үр өгөөжөө улам хүртээж буйг нотлох нэмэлт баримт болж буйг шинжээчид онцоллоо.

    Үүний зэрэгцээ тус улсын Төв банк 2025 оны эдийн засгийн өсөлтийн үнэлгээг өмнөх нэг хувиас 1.1 хувь болгож дээшлүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих