
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceX”-ийн удахгүй болох IPO-д институтийн хөрөнгө оруулагчид нийт 10 тэрбум гаруй ам.доллар давсан захиалга өгснийг эх сурвалжууд мэдээллээ. IPO-ийг зохион байгуулах банкнууд институтийн хөрөнгө оруулагчдын захиалгыг лхагва гарагийн арилжаа хаагдсаны дараа зогсооно.
“SpaceX”-ийн IPO-ийн эцсийн үнэлгээгээ зургаадугаар сарын 11-нд зарлаж, 12-ны өдрөөс эхлэн хувьцаагаа бирж дээр арилжаалахаар товлосон байна.
Тус компани нэгж хувьцаагаа 135 ам.доллароор үнэлэн, нийт 555.6 сая хувьцаа санал болгоно. Ингэснээр “SpaceX” нийт 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээ нь 1.8 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байна.
Жижиг хөрөнгө оруулагчдын хувьд хувьцаа худалдан авах захиалгаа арилжааны зарим платформ дээр лхагва гарагаас хойш ч өгөх боломжтой. Тус компани IPO-оор санал болгож буй хувьцааныхаа 30 хүртэлх хувийг жижиг хөрөнгө оруулагчдад хуваарилах юм.