logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Тавантолгой” ХК: 2026 онд 6.7 сая тонн нүүрс экспортолж, ₮1.8 их наядын борлуулалт хийнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 09:30
    522

    Зургийг: tavantolgoi.mn

    МХБ: 2026 он гарсаар “Тавантолгой” ХК-ийн 2,457,600 тонн нүүрс ₮993.7 тэрбумаар арилжаалагдсан

    “Тавантолгой” ХК 2026 онд нийт 6.7 сая тонн нүүрс экспортод борлуулж, 1.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Монголын Хөрөнгийн биржид нийтэлсэн 2025 оны үйл ажиллагааны тайлангаас нь харахад тус компани борлуулалтын орлогын энэ оны төсөөллөө өмнөх оноос 147.5 хувиар ахиулан тогтоосон байна.

    9-3.JPG

    Энэ хүрээнд “Тавантолгой” ХК борлуулалтын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хилийн нэвтрүүлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх, нүүрсний арилжааг оновчтой зохион байгуулах, тээврийн олон чиглэлийг ашиглахаар төлөвлөснөө онцолжээ. Мөн авто зам, төмөр зам, жолоочгүй ухаалаг тээврийг ашиглахаа тодотгосон байна. Түүнчлэн дан ганц Гашуунсухайт боомтоор нийлүүлэлт хийх бус Ханги чиглэлд нүүрс экспортын үйл ажиллагааг явуулахаар төлөвлөн ажиллаж буйг дурдлаа.

    “Тавантолгой” ХК энэ оны дөрөвдүгээр сарын эцсээр эрчим хүчний нүүрс түлхүү экспортод гаргасан бол тавдугаар сард хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт нэг сая гаруй тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс, тонн тутамд 126-127 ам.доллароор хэлцэл хийжээ. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өнгөрсөн сард нийт 128 сая ам.долларын нүүрс экспортолсон бол зургаадугаар сар гарсаар хараахан арилжаа хийгээгүй байгаа аж. 2026 он гарсаар зургаадугаар сарын еснийг хүртэлх хугацаанд тус компанийн 2,457,600 тонн нүүрс 993.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсаныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Тус компанийн хувьцааны ханш 29,860 төгрөгт арилжааг хаасан байна. Энэ он гарсаар хувьцааны ханш нь 5.4 хувиар буурсан, сүүлийн нэг жилд 17 орчим хувиар өссөн хөдөлгөөнтэй байгаа юм. “Тавантолгой” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг байна.

    Үүнээс гадна тус компани 2025 онд улс, орон нутгийн төсөвт 220.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажилласнаа цахим хуудастаа мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих