logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    COP17
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    НЗДТГ: COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 08 13:30
    67
    Авто зам, зогсоолын байгууламж барих тажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна

    НҮБ-ын COP17 бага хурлын бэлтгэл хангаж буй 12 дэд хорооны ажлын гүйцэтгэл 55 хувьтай байгааг зохион байгуулагчид мэдээллээ. Хуралд зориулж 12 түр байгууламж барихаас гаднах барилга угсралтын ажил болон цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан. Зогсоол, дугуйн замын ажлын гүйцэтгэл 80-98 хувьтай үргэлжилж байна.

    Мөн ногоон бүсийн ажлыг энэ долоо хоногоос эхлүүлсэн. 12 түр байгууламж угсралтын үндсэн гүйцэтгэгчээр Францын “GL Events Live” компани ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 10 гаруй компани оролцож байгаа юм.

    Ирэх наймдугаар сарын 17-28-нд болох тус хуралд 196 улсын 8-10 мянга орчим зочин төлөөлөгч оролцох төлөвтэй байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээлэв.

    COP17 бага хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгааг онцоллоо_

    Cэтгэгдэл бичих