logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Олон улсын банкнууд Эх газрын Хятад дахь арга хэмжээ, томилолтоо хязгаарлаж эхэллээ
    Denise Wee, Trista Xinyi Luo, Cathy Chan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 05 16:00
    149

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ хил дамнасан хөрөнгө оруулалтын урсгалд тавих хяналтаа чангаруулсаар байна

    (Bloomberg) -- БНХАУ хил дамнасан хөрөнгө оруулалтын урсгалд тавих хяналтаа эрчимжүүлснээр олон улсын томоохон банкнууд Эх газрын Хятад дахь арга хэмжээнүүдээ хойшлуулж, ажилтнуудынхаа томилолтыг хязгаарлаж эхэллээ.

    Эх сурвалжуудын мэдээлснээр “UBS Group” энэ сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөвийн арга хэмжээгээ хойшлуулсан байна. Харин “HSBC” БНХАУ дахь арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ч Хонконгийн  хувийн банкны ажилтнууддаа шаардлагагүй тохиолдолд тус улсад зорчихгүй байхыг зөвлөж, зарим банкир аяллаа цуцалжээ. Мөн “Standard Chartered” банк дотоод бодлогоо дахин хянаж эхэлсэн байна.

    Бээжин хөрөнгийн гадагш чиглэх урсгалыг хязгаарлах зорилгоор зөвшөөрөлгүй хил дамнасан арилжаанд чиглэсэн хамгийн хатуу арга хэмжээнүүдийн нэгийг хэрэгжүүлж эхлээд байна. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тооцоолсноор БНХАУ-ын оршин суугчдын хөрөнгийн гадагш чиглэх урсгал өнгөрсөн онд 807 тэрбум ам.доллар болж, дээд түвшинд хүрчээ.

    Энэ хүрээнд онлайн брокеруудад Эх газрын Хятадад шинэ хөрөнгө оруулагч бүртгэхийг хориглож, Хонконгийн даатгалын бүтээгдэхүүнийг БНХАУ-ын банкны карт ашиглан худалдан авахыг хязгаарласан байна. Мөн гадаад орлогоос татвар хураах ажиллагааг эрчимжүүлж буй дүр зурагтай байгаа юм.

    Cэтгэгдэл бичих