logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: Төслүүдийн төсөвт өртөг нэмэгдэж буй нь төсвийн хөрөнгө оруулалтад ачаалал болж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 04 16:45
    125

    Зургийг: ParliamentMN

    Б.Пунсалмаа: Төсвийн хөрөнгийн 30 орчим хувийг төсөвт өртгийн нэмэгдэлд зарцуулж байна

    2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 805 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

    Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг арилгаж үзэхэд 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг энэ оны байдлаар 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.

    Ийнхүү төслүүдийн хэрэгжилт удааширч төсөвт өртөг нэмэгдэж байгаа нь улсын төсөвт дарамт болж, шинэ төсөл арга хэмжээ санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс төсвийн бодлогын өөрчлөлт хийж, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх орон зай гаргах шаардлагатайг УИХ-ын гишүүд тодотголоо.

    Cэтгэгдэл бичих