logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп нүүрсний цахилгаан станцууд, экспортын терминал барихад $700 саяыг төсөвлөхөөр төлөвлөжээ
    Jennifer A Dlouhy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 04 15:35
    135

    Зургийг: Dane Rhys/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний цахилгаан станцуудын ашиглалтыг дэмжих, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Холбооны Засгийн газрын төсвөөс олон зуун сая ам.долларын санхүүжилт хуваарилахаар төлөвлөжээ. Ингэхдээ Хүйтэн дайны үеийн хуулиар олгогдсон тусгай эрх мэдлийг ашиглан хэрэгжүүлэх аж. Тодруулбал: АНУ-д нүүрсний цахилгаан станцууд болон нүүрсний экспортын терминал шинээр барих төслийн санхүүжилтийн дийлэнх хэсгийг 1950 оны "Defense Production Act" буюу Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуулийн хүрээнд бүрдүүлж, хуваарилахыг Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ.

    Дээрх шийдвэрээ Дональд Трамп пүрэв гарагт Зууван ордонд болох арга хэмжээний үеэр зарлах хүлээлттэй байна. Арга хэмжээнд нүүрсний ихээхэн нөөцтэй Вайоминг, Баруун Виржини зэрэг мужуудын захирагчид болон Конгрессын гишүүдийг урьжээ. Мөн Дональд Трамп "Цэвэр, сайхан нүүрс" сэдэвтэй мэдэгдэл хийх тухай хөтөлбөрт нь тусгасан байна.

    Энэхүү төлөвлөгөө нь "үеэ өнгөрөөсөн" гэгдэх болсон АНУ-ын нүүрс олборлолт, нүүрснээс гарган авах эрчим хүчний салбарыг сэргээх Дональд Трампын засаг захиргааны ээлжит арга хэмжээ болж байна. Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-ын эрчим хүчний давамгай байдлыг бэхжүүлэх, газрын тос, байгалийн хий, нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж дотооддоо ашиглах болон экспортод гаргах бодлогыг тууштай дэмжсээр ирсэн юм.

    Cэтгэгдэл бичих