logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын менежментийг хийж, ААН-үүдтэй хамтарна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 03 15:50
    544

    Зургийг: ett.mn

    Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын тухай хуульд 6 чиглэлээр өөрчлөлт оруулна

    Бортээгийн ордын сонгон шалгаруулалтын саналын харьцуулалтаас үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн өндөр үзүүлэлттэй санал дэвшүүлсэн байна. Ингэснээр тус компани Бортээгийн ордод менежмент хийж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран олборлолт явуулж, нүүрс экспортлохоор болсныг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ. Тус компани Монгол Улсад ногдох өгөөжийг 70 хувь байхаар тооцож, таван жилийн хугацаанд нийт нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр хийх нөхцөл санал болгосон байна.

    Харин БНХАУ-ын “Baowu Resources” компани 600 сая ам.долларын урьдчилгаа төлбөр болон 51.7 хувийн өгөөж санал болгосон бол “China Energy Materials & Technology Xuzhou” компани нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон ч Монголын талд ногдох өгөөж нь 51 хувь байсныг онцлов.

    Бортээг хэсэг нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй, үүний 95 хувь нь буюу 404.5 сая тонн сул коксжих, таван хувь нь буюу 19.6 сая тонн эрчим хүчний нүүрс байгаа аж. Жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайг 30 жилийн хугацаанд ашиглах ТЭЗҮ-ийг 2020 онд баталсан юм.

    Үүнээс гадна Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуульд зургаан чиглэлээр өөрчлөлт оруулахаар ажиллаж буйгаа мэдээллээ. Тухайлбал: хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах, татварын ялгамжтай, ойлгомжгүй тогтолцоог боловсронгуй болгох, Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож хяналт шалгалтын давхардлыг бууруулахад чиглэнэ.

    Мөн тогтворжуулах гэрчилгээний шалгуурыг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгах, мөн хөрөнгө оруулалтын баталгааны суурь зарчмуудыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан байна.

    Cэтгэгдэл бичих