
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- “SK Hynix” компани санах ойн чипийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа ойрын таван жилд хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үүгээр дэлхий дахинд тулгарч буй чипийн хомсдолыг намжаахыг зорьж буйгаа тодотгожээ.
Хэдий тийм боловч санах ойн чипийн хомсдол 2030 он хүртэл үргэлжилж болзошгүйг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чой Тэ Вон сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дахин онцолсон байна.
Дэлхий даяар дата төвийн бүтээн байгуулалт эрчимжиж буй энэ үед санах ойн чипийн зах зээлд тэргүүлж буй “SK Hynix”, “Samsung Electronics” болон “Micron Technology” компани хамгийн их ашиг хүртэж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт “SK Hynix” болон “Micron Technology”-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа нэг их наяд ам.долларын босго давсан юм.