logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн TINO Super App нээлтээ хийлээ
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 16:40
    334

    Зургийг: ТЭСО Инвестмэнт

    ЖУУЛЧДЫН ХЭРЭГЛЭЭ TINO SUPER APP - ГАДААД КАРТ, ТАКСИ, ГАЗРЫН ЗУРАГ, ACTIVITY

    Инновац, технологид суурилсан дижитал эко системийг хөгжүүлэх зорилготой TINO Super App албан ёсны нээлтээ хийж байна. “ТЭСО Инвестмэнт” группийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлсэн энэхүү платформ нь төлбөр тооцоо, такси, газрын зураг, аялал, худалдаа, тасалбар зэрэг өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн Дэлхийн хэрэглээний Монголын шинэ үеийн all-in-one super app юм.

    TINO Super App нь Монголд зочилж буй жуулчид, аялагчдад зориулсан гадаад картын холболтыг нэвтрүүлснээр олон улсын түвшний дижитал шийдэл болж байна. Ингэснээр гадаад хэрэглэгчид такси үйлчилгээ, City Map, eSIM, тасалбар болон бусад хэрэгцээт үйлчилгээг нэг аппликейшн ашиглан хялбар, хурдан авах боломжтой болж байна.

    unnamed (3).webp

    Мөн TINO Super App нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч “GrabMaps” платформтой стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, олон улсын түвшний зураглал, байршлын технологийг Монголд нэвтрүүлж байна. Үүний үр дүнд хэрэглэгчид Улаанбаатар хотын илүү нарийвчлалтай, шинэчлэгдсэн газрын зураг ашиглах боломжтой болж байгаа юм.

    Үүнээс гадна дэлхийн 57 улсад тухайн улсын такси үйлчилгээг эх хэлээрээ дуудаж, төлбөрөө монгол төгрөгөөр хийх боломж бүрдүүлж байгаа нь TINO Super App-ийн олон улсын хөгжлийн шинэ үеийг тодорхойлж байна.

    unnamed (2).webp

    Супер аппликейшний үйлчилгээнүүд:

    • TINO Go – Дотоод болон олон улсын такси үйлчилгээ /Дуудлагын жолооч/
    • TINO Pay – Ухаалаг төлбөр тооцоо /Зогсоолын төлбөр, Утасны төлбөр, Байр орон сууц хэрэглээний төлбөр, Интернэтийн төлбөр, Дата нэгж/
    • TINO Grocery – Өдөр тутмын хэрэглээний барааны хүргэлт
    • TINO Delivery – Шуурхай хүргэлтийн үйлчилгээ
    • TINO Trip – Аялал, тасалбар, eSIM болон аяллын үйлчилгээ
    • TINO Ticket – Тоглолт, Үзвэр үйлчилгээний тасалбар
    • TINO Charge – Түрээсийн Power Bank үйлчилгээ
    • TINO Store – Ухаалаг дижитал хөргүүр
    • TINO Invest – Санхүүгийн хөрөнгө оруулалт
    • TINO Maps – Улаанбаатар хотын 2026 оны шинэчилсэн газрын зураг
    • TINO Activity – Night Life, Food, Event болон Lifestyle үйлчилгээнүүд
    • TINO AI – Хиймэл оюунд суурилсан туслах үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчид нэг аппликейшнээр авах боломжтой болж байна.

    TINO Super App-ийн албан ёсны нээлт нь Монголын технологи, дижитал үйлчилгээний салбарын хөгжилд шинэ үеийг эхлүүлж, хэрэглэгчдэд өдөр тутмын бүх хэрэгцээгээ нэг платформоор саадгүй шийдвэрлэх “НЭГ АПП – БҮХ ХЭРЭГЦЭЭ” хэрэглээний шинэ стандарт бий болгож байна.

     

    TINO APP DOWNLOAD                      FACEBOOK                         INSTAGRAM

    Cэтгэгдэл бичих