logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Ханбогд Кашимер” ХХК ногоон технологи бүхий үйлдвэрээ ашиглалтад орууллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 16:10
    80

    Зургийг: president.mn

    “Ханбогд Кашимер” ХХК: Бүтээгдэхүүнийхээ 80 хувийг 13 улсад экспортолж байна

    “Ханбогд Кашимер” компани 6700 метр квадрат талбай бүхий, хамгийн сүүлийн үеийн ногоон технологитой шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Ингэснээр нийт үйлдвэрийн хүчин чадал болон экспорт нь 20-30 хувиар нэмэгдэж, 200 гаруй ажлын байр шинээр бий болж буйг мэдээллээ. Тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

    “Ханбогд Кашимер” компани жилд 700-800 тонн ноолуур бэлтгэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн нийт бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дэлхийн 10 гаруй улсад экспортолж, дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байгаагаа мэдээллээ.

    Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 50 орчим хувийг дангаар хангадаг боловч 2-3 хувийг нь дотоодод эцсийн бүтээгдэхүүн болгож буйг ХХААХҮЯ мэдээлсэн. Цаашид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

    Мөн монгол ноолуурын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд малын гарал үүсэл, эрүүл мэндэд онцгой анхаарах нь чухал байгааг салбарынхан тодотгож байна. 

    “Цагаан алт” хөтөлбөрийн тухайд 2026 онд нийт 450 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөөд байгааг мэдээллээ.  Хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.доллар хүрээд байгааг онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих