logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    ОХУ нисэх онгоцны түлшний экспортод XI сар дуустал хориг тавив
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 13:20
    563

    Зургийг: STRINGER/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Тавдугаар сард Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилт өгсний улмаас ОХУ онгоцны түлшний экспортод хориг тавив. Ингэснээр 16 жилийн доод түвшинд хүрээд байсан ОХУ-ын газрын тосны боловсруулалт улам буурч болзошгүй байна.

    Ялангуяа эрэлт нэмэгддэг зуны улиралд тус улсын дотоод зах зээлд газрын тосны хомсдол үүсэх эрсдэлтэй болсон тул эрх баригчид 11 дүгээр сар хүртэл онгоцны түлшний экспортыг хориглох шийдвэр гаргалаа. Хэдий тийм боловч ОХУ онгоцны түлшний гол экспортлогч орон биш учраас дээрх шийдвэр нь олон улсын зах зээлд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна. 

    Үүний зэрэгцээ Турк улсын Төрийн өмчит “Botas” компани ОХУ-ын “Gazprom” компанитай импортын гэрээнүүдээ шинэчлэхээр хэлэлцэж байгааг Туркийн Эрчим хүчний сайд мэдээлжээ. Одоогоор нийлүүлэх хэмжээ болон гэрээний хугацааг эцэслэн тохироогүй байна.

    Cэтгэгдэл бичих