logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Гадаад зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр “BYD”-ийн борлуулалт 9 сарын дараа анх удаа өсөв
    Julia Zhong
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 11:25
    225

    Зургийг: Leon Sadiki/Bloomberg

    Тавдугаар сарын гүйцэтгэлийн дараа “BYD”-ийн хувьцааны ханш 4 орчим хувиар өслөө

    (Bloomberg) -- Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн автомашины нийт борлуулалт тавдугаар сард сүүлийн есөн сарын хугацаанд анх удаа өсөлт үзүүллээ. Дэлхийн зах зээл дэх эрэлт нэмэгдэж, газрын тосны өндөр үнэ хэрэглэгчдийг цахилгаан автомашин руу шилжихэд түлхэц болсон нь үүнд нөлөөлжээ.

    Тус компани өнгөрсөн сард нийт 383,453 автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн үзүүлэлт болсныг даваа гарагт мэдээллээ. Үүнээс 160,644 автомашиныг гадаад зах зээлд борлуулсан нь дотоодынх нь эрэлт саарч буй энэ үед олон улсын зах зээл “BYD”-ийн өсөлтөд хэр чухал үүрэгтэй болсныг харуулж байна.

    “BYD” энэ онд БНХАУ-аас бусад зах зээлд нийт 1.3 сая автомашин борлуулах зорилт дэвшүүлээд байгаа юм. Энэ нь 2025 оны түвшнээс ойролцоогоор 25 хувиар өндөр үзүүлэлт болж буй.

    Тус компанийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар өссөнөөр санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд дэмжлэг болсны дохио боллоо. Учир нь “BYD” өмнөх улиралд ашгийн хэмжээ нь эрс буурсныг мэдээлсэн бөгөөд Төрийн татаасны хөтөлбөрүүд хумигдаж, БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүсэж байгаа нөхцөлд дарамтад оржээ.

    Оны үлдсэн хугацаанд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд “BYD” компани шинэ загварууд болон хурдан цэнэглэх технологитой цэнэг хураагуурууддаа найдаж байна. Мөн БНХАУ-ын зах зээл дэх үнийн ширүүн өрсөлдөөний дарамтаас гарахын тулд гадаад зах зээл дэх тэлэлтээ эрчимжүүлж буй бөгөөд Европ дахь борлуулалт нь хурдацтай өсөж байгаа аж.

    Үүнээс гадна тус компани өмнө нь “Stellantis NV” болон Европын бусад автомашин үйлдвэрлэгчидтэй бүс нутаг дахь ашиглалт багатай үйлдвэрүүдийг худалдан авах эсвэл ашиглах талаар хэлэлцээ хийж байгаагаа мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих