logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Anthropic” IPO-ийн өндөр үнэ цэнтэй өрсөлдөөнд “OpenAI”-аас урьтаж, Үнэт цаасны хороонд хүсэлтээ хүргүүлэв
    Anthony Hughes, David Morris
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 11:00
    696

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Anthropic”-ийн зах зээлийн үнэлгээ 965 тэрбум ам.доллар хүрч, анх удаа “OpenAI”-ийн үнэлгээг давлаа

    (Bloomberg) -- “Anthropic PBC” компани “OpenAI”-аас урьтаж, IPO хийх хүсэлтээ даваа гарагт  Үнэт цаасны биржид нууцаар хүргүүлсэн байна.

    “Claude” чатботыг хөгжүүлэгч тус компани хамгийн сүүлийн хувийн хөрөнгө оруулалтын шатанд 965 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон нь “OpenAI”-ийн үнэлгээг анх удаа давсан үзүүлэлт болсон бөгөөд үүнд орлогын огцом өсөлт голлон нөлөөлсөн байна.

    Мөн “Anthropic” компани “SpaceX”-тэй хиймэл оюуны тооцооллын хүчин чадал ашиглах тухай гэрээ байгуулжээ. Хэлцлийн нийт дүн 2029 оны тавдугаар сар гэхэд бараг 45 тэрбум ам.доллар хүрэх боломжтой аж.

    Илон Маск “SpaceX”-ийн хиймэл оюуны бизнесийг өргөжүүлж, үүлэн тооцооллын аварга компани болон чип үйлдвэрлэгчтэй хамтарсан төслөө, IPO-оороо дэмжихээр төлөвлөж байна.

    Харин энэ үед “OpenAI”-болон “Anthropic” санхүүжилт татах эх үүсвэрээс хоцрох эрсдэл үүрэх эрхгүй болж буйг “Renaissance Capital” Үнэт цаасны компани онцоллоо. Хэдий тийм боловч зах зээлд түрүүнд гарч, стратегиа хамгийн эхэнд дэлгэх нь тодорхой сул тал дагуулж болохыг ч анхааруулж буй.

    “Хөрөнгө оруулалтын банкнуудын үзэж байгаагаар одоо зах зээлд гарахад тохиромжтой үе ирсэн” гэж “Renaissance Capital” компанийн IPO зах зээлийн Ахлах стратегич Мэттью Кеннеди онцолж байна. Дээрх хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын шат дахь өрсөлдөөн, цаашлаад хөрөнгийн зах зээлд гарах хурд нь зөвхөн нэр хүндийн асуудал биш болоод байгаа юм.

    АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар, хөрөнгийн хүртээмжийг хамгийн түрүүнд ашиглаж чадсан компани нь хиймэл оюуны загвар хөгжүүлэхэд шаардлагатай чип, дата төв болон чадварлаг мэргэжилтнүүдийг татах талд шууд давуу байр суурьт очих боломжтой болж байна.

    Cэтгэгдэл бичих