logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Xinhua: БНХАУ гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт зохицуулах шинэ журам баталлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 10:35
    214

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    34 зүйл заалттай гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт зохицуулах шинэ журамд “Бүс ба Зам” санаачилгыг дэмжихийг тусгажээ

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Циан гадаад дахь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах шинэ журам баталсан Төрийн зөвлөлийн зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү журам 2026 оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхийг “Xinhua” агентлаг мэдээллээ.

    Шинэ журам нь гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтыг илүү нээлттэй болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, мөн тус улсын бүрэн эрхт болоод аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж байна.

    Нийт 34 зүйлтэй тус журамд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд чанартай хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний олон улсын хамтын ажиллагааг дэмжихийг онцолж өгсөн байна.

    Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалтын эрсдэлийн удирдлага, хяналтыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын хариуцлагыг тодорхой болгож, зах зээлийн дэг журмыг алдагдуулах эрсдэлээс сэргийлэхийг онцолсон байна.

    Үүнээс гадна олон улсын эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдийг идэвхтэй байгуулж, хөрөнгө оруулалтын маргааныг олон төрлийн механизмаар шийдвэрлэхийг дэмжжээ.

    Cэтгэгдэл бичих