logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Jade Gas Holdings”-ийн “TTCBM” төслийн анхны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бүртгэлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 02 10:00
    549

    Зургийг: jadegas.com.au

    Монгол Улсад анх удаагаа байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдав

    “Jade Gas Holdings” компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэсэн байна. Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна.

    Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн "Улаан нуур" төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ.

    Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр “Jade Gas Holdings”-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна.

    Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг “Jade Gas Holdings”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ.

    Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих