logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: Монголд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн дагуу хамтарсан компани байгуулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 28 15:50
    350

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталлаа.

    Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээр нь Монгол Улсад урт хугацаанд шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээнд чухал нөлөөтэй. Мөн Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажих, олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр худалдан авах боломж бүрдэнэ гэдгийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд тодотгосон. 

    Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшилтэй Төрийн өмчийн хамтарсан компани байгуулна. Тус компани нь нисэх буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааг хариуцан, менежментийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байх юм.

    Монгол Улсын онгоцны түлшний импорт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд 2022 онд 70 гаруй мянган тонныг хэрэглэж байсан бол 2024-2025 онд 90 мянган тонн давсныг Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж байна.

    Cэтгэгдэл бичих