logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ түүхий нефтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар Ираны дайнаас ашиг хүртэж байна
    Julian Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 28 11:30
    856

    Зургийг: Sergey Bogdanov/Bloomberg

    АНУ Ираны цэргийн байгууламжид цохилт өгсөнтэй зэрэгцэн газрын тосны ханш сэргэв

    (Bloomberg) -- Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын түүхий нефтийн экспорт энэ оны дээд түвшинд дөхөж байна. “Bloomberg”-ийн нэгтгэсэн хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээр тавдугаар сарын 24-нийг хүртэлх дөрвөн долоо хоногт өдрийн дундаж тээвэрлэлт 3.66 сая баррель хүрчээ. Энэ нь өмнөх дөрвөн долоо хоногт 3.65 сая баррель байснаас бараг өөрчлөлтгүй байна.

    Он гарсаар нийт нийлүүлэлт 2025 оныхоос өдрийн 100 мянган баррелиар өндөр байгаа аж. Энэ нь мөн Москва 2022 онд Украин руу дайрснаас хойших жил бүрийн дундаж үзүүлэлтийг давжээ.

    RUSSIA-OIL.png

    АНУ болон Израилын цохилтын хариуд Техран Ормузын хоолойн хөдөлгөөнийг бүрэн хааж, газрын тосны нийлүүлэлтийн “шок” үүссэнээр ОХУ-ын түүхий нефть нь гол худалдан авагчид болох БНХАУ, БНЭУ-ын хувьд нэн чухал ач холбогдолтой болсон юм.

    Вашингтон болон Техран Ормузын хоолойн хөдөлгөөнийг хэрхэн нээх асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байна. Мөн АНУ Ираны цэргийн байгууламжуудад агаараас цохилт өгснөө мэдээлснээр лхагва гарагт таван хувиар унасны дараа газрын тосны үнэ эргэн өслөө.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш хоёр хувиар чангарч, баррель нь 96 ам.доллар хүрээд байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 1.9 хувиар өсөж, баррель нь 90 давав.

    Cэтгэгдэл бичих