
Зургийг: Dale De La Rey/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Хонконг дэлхийн санхүүгийн төв гэгдэхээ больж, чадварлаг мэргэжилтнүүд нь орхин гарч, хөрөнгийн зах зээл нь унтаа байдалд орж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн онд тус хотод томоохон IPO-ууд шил даран хийгдэж, хөрөнгийн менежментийн фирмүүд олноор орж ирж, жишиг "Hang Seng Index" 28 хувиар өссөн нь Хонконгийн эрчтэй сэргэлтийн илрэл болсон юм.
Үүний нэг баталгаа нь Хонконг анх удаа Швейцарыг гүйцэж, дэлхийн хил дамнасан хөрөнгийн хамгийн том цэг болсон байна.
"Boston Consulting Group"-ийн гаргасан "2026 Global Wealth Report" судалгааны тайланд 2025 оны байдлаар Хонконг дахь хөрөнгийн менежерүүдэд нийт 2.9 их наяд ам.долларын оффшор хөрөнгө бүртгэгдсэнийг тооцоолжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 10.7 хувиар өссөн дүн бөгөөд Эх газрын Хятадаас ирэх капиталын урсгал, дотоодын хөрөнгийн зах зээлийн сэргэлт үүнд голлон нөлөөлсөн байна.
Ирэх жилүүдэд Ази дахь хөрөнгийн хуримтлал, БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайлал, Хонконгийн IPO зах зээлийн сэргэлт үргэлжилснээр 2030 он гэхэд Хонконг дахь оффшор хөрөнгийн дүн Швейцарынхаас 600 тэрбум ам.доллароор давна гэсэн төсөөллийг “Boston Consulting Group” судалгаандаа онцолжээ.