logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Хөдөлмөр эрхлэлтийн түвшин I улиралд 57 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 28 09:20
    541

    Зургийг: С.Батсайхан

    ЗГ: Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

    Хөдөлмөр эрхлэлтийн түвшин оны эхний улирлын байдлаар 57 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурсан байна. 2023 оны IV улирлаас хойш 2.8 нэгж хувь хүртэл өсөж байсан энэхүү үзүүлэлт 2025 оны IV улирлаас бага зэрэг буурах хандлагатай байгааг статистик мэдээлэл харуулж буй.

    28-1.JPG

    Харин нөгөө талд ажилгүйдлийн түвшин 5.7 хувь болж, 0.3 нэгж хувиар өссөн байна. 80 мянга гаруй ажилгүй иргэний 44 орчим хувь нь ажил хайгаад олдохгүй гэсэн шалтгаантай бол 12 хувь нь улирлаас хамаарсан ажлын байртай, дадлага туршлагагүй зэрэг шалтгаантай байгаа аж.

    Харин ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь буюу 1.4 сая байгаа нь сүүлийн гурван жилийн I улирлын хамгийн доод үзүүлэлт болж байна.

    28-2.JPG

    Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ бүрэн хангагдаагүй байдлыг илэрхийлэх хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшин 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өсжээ.

    Нийт ажиллагчдын 52.6 хувь нь үйлчилгээний салбарт, 24.3 хувь нь хөдөө аж ахуй, 23.1 хувь нь аж үйлдвэр барилгын салбарт ажиллаж байна. Өмнөх оны мөн үеэс боловсрол, уул уурхайн салбарт ажиллагчдын тоо нэмэгдсэн бол боловсруулах, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллагчид буурчээ.

    28-3.JPG

    2027 онд Засгийн газар иргэдийн ажил эрхлэлт орлогыг нэмэгдүүлэх чиглэлд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

    Мөн өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилт бий болгох талаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан. Энэ хүрээнд хүний хөгжлийн индексийг 25 функтээр, дундаж давхаргын эзлэх хувийг одоогийнхоос таван хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.

    Cэтгэгдэл бичих