logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ABM: "Red Hill" төслийн өрөмдлөгөөр зэс-алтны эрдэсжилттэй бүсийн хэмжээг тэллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 27 16:10
    297

    Зургийг: asianbatterymetals.com

    “Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" буюу “Red Hill” төслийн шинэ өрөмдлөгөөр гол эрдэсжилттэй бүсийн хэмжээ тэлснийг мэдээллээ. Энэ нь тус орд өмнө тогтоосноос илүү их хэмжээний нөөцтэй байх боломжтойн дохио болж байна.

    Сүүлд гаргасан цооногуудаар зэсээр баялаг сульфидын эрдэсжилт огтолж, судлын урт нь 155 метр хүрснийг мэдээлсэн юм.

    unnamed (1).jpg

    Энэхүү үр дүн нь цаашид өргөжин тэлэх боломжтой зэс-алтны томоохон систем байгаагийн баталгаа болохыг “Asian Battery Metals” мэдэгдэлдээ онцолсон байна. Тухайлбал: MU2603 цооногоор 21.9 метрийн, өндөр агууламжтай сульфидын эрдэсжилт огтолсон бол MU2604 цооног нь зэс, цайрын агууламжтай эрдэсжилт огтолжээ.

    Эдгээр нь “Майхан уул” төслийн өмнөх хайгуулын ажлуудаар ордын цар хүрээг дутуу үнэлсэн байж магадгүйн илрэл болохыг “Asian Battery Metals” компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир онцолж байв.

    “Asian Battery Metals” өнгөрсөн дөрөвдүгээр сард цэнэг хураагуурын металлын стратегиа өргөжүүлэх зорилтын хүрээнд "Майхан уул" төслийг 100 хувь худалдан авсан юм.

    Cэтгэгдэл бичих