
Зургийг: Jung Yeon-je/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “Samsung Electronics” компани цалин урамшууллын асуудлаар хамгийн олон гишүүнтэй Үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцоонд хүрлээ. Тус компани чипийн нэгжийн ажилтнууддаа дунджаар 340 мянган ам.долларын урамшуулал олгох санал тавьсныг Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 74 хувь нь дэмжсэн байна. Үүний дараа “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш найман хувиар өсөв.
“Samsung Electronics” энэхүү тохиролцоог хийснээр дотоод үйл ажиллагаа болон технологийн салбарт асар их хохирол дагуулах ажил хаялтаас сэргийлж чадлаа.
Тус компани энэ онд дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой компаниудын нэг болох төлөвтэй байгаа юм. Хагас дамжуулагчийн нэгжийнх нь ашиг оны эхний улиралд 48 дахин өссөн үзүүлэлттэй байна.