logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Samsung”-ийн чип үйлдвэрлэлээс бусад нэгжийн ажилтнууд урамшууллын саналыг эсэргүүцэв
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 26 16:35
    347

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- "Samsung Electronics" компани асар өндөр ашигтай ажиллаж буй хагас дамжуулагчийн салбарынхаа 78 мянган ажилтанд энэ онд 40 их наяд вон буюу 26.6 тэрбум ам.долларын урамшуулал олгох түр тохиролцоонд хүрээд буй. Энэхүү төлөвлөгөөг баталгаажуулах санал хураалтыг зогсоохоор тус компанийн бусад салбарын ажилтнуудыг төлөөлдөг Үйлдвэрчний эвлэл шүүхэд хүсэлт гаргасан байна.

    Дээрх Үйлдвэрчний эвлэл нь голдуу Дижитал бүтээгдэхүүний  нэгж  (DX) буюу ухаалаг гар утас, гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлийн ажилтнуудаас голлон бүрдсэн, “Samsung Electronics”-ийн хамгийн цөөн гишүүнтэй эвлэл аж.

    Үйлдвэрчний эвлэлийн удирдагчдын үзсэнээр өнгөрсөн долоо хоногт ажил хаялтаар сүрдүүлж, компанитай тохиролцоонд хүрсэн гол Үйлдвэрчний эвлэл чип үйлдвэрлэлийн ажилтнуудаа нэгдүгээрт тавьж, бусад салбарын ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн аж.

    Чипийн үйлдвэрийн ажилтнуудын авах урамшууллын хэмжээ харилцан адилгүй ч дунджаар 340 мянган ам.доллар авна гэж “Bloomberg” тооцоолжээ. Үүнтэй харьцуулахад Дижитал бүтээгдэхүүний нэгжийн ажилтнууд 3900 ам.долларын урамшуулал авахаар байна.

    Cэтгэгдэл бичих