logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    НИТХ: Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг батлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 26 15:35
    223

    Зургийг: ulaanbaatar.mn

    НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү Б.Пүрэвдагва олонхын санал авсан тул Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайд Н.Учралд уламжилна. Ерөнхий сайд батламжилснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм.

    Нэр дэвшигч Б.Пүрэвдагва Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдээд Дулааны V цахилгаан станцын төслийг НИТХ, Засгийн газар, хувийн хэвшилтэй хамтран ашиглалтад оруулахыг зорино гэдгээ онцлов. Туулын хурдны зам төсөл дээр тооцоо судалгаа хийж байж, бүрэн шийдвэр гаргах шаардлагатайг тодотгосон юм. Түүнчлэн “Иргэн төвтэй, цемент биш ногоон байгууламжийг сайжруулах, автомашин биш хүн рүү чиглэсэн бодлого явуулна” гээд “Аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй” гэдгээ илэрхийллээ.

    Б.Пүрэвдагва нь 2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжлээр төгсөж, 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд  суралцан, Тогтвортой хөгжлийн судалгаагаар Магистрын зэрэг хамгаалсан байна.

    Тэрбээр 2010-2020 онд МАН-ын Бүсийн зохицуулагч, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, УИХ-ын Тамгын газар референт, Зүүний хүчний холбооны зохицуулагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 

    2020 оноос НИТХ-ын төлөөлөгч, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 2025 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих