
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Энхжин
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Б.Энхжин
“Түмэн шувуут” ХК-ийн борлуулалт I-IV сард 50 хувиар өсөж, ₮42.4 тэрбум хүрэв
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 25 16:30
148
Зургийг: Түмэн Шувуут ХК / Tumen Shuvuut JSC
2026 оны эхний дөрвөн сард “Түмэн шувуут” ХК 42.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн дүн болж байна. Тайлант хугацаанд тус компанийн үйлдвэрлэсэн өндөг 74.9 сая ширхэг болж, 49 хувиар өссөн бол тэжээл үйлдвэрлэл нь 17.1 мянган тонн хүрч, 35 хувиар нэмэгджээ.
"Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн үр дүнд шувууны аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ эрчимтэй нэмэгдүүлж, өндөгний салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадалд хүрээд буй.
"Дотоодын үйлдвэрлэгчид хооронд өрсөлдөөн бий болж, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн үйлчилгээгээр өрсөлддөг болж буй"-г “Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд онцолж байна.
Cэтгэгдэл бичих