logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Кевин Уорш тангараг өргөсөнтэй зэрэгцээд энэ онд бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдлээ
    Ye Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 25 11:20
    884

    Зургийг: Al Drago/Bloomberg

    (Bloomberg) -- Кевин Уорш тангаргаа өргөж, Холбооны Нөөцийн банкны тэргүүний үүрэгт ажлаа хүлээн авч буй үед бондын хөрөнгө оруулагчид түүнийг Дональд Трампын бодлогын хүүг нам түвшинд бууруулах шахалтаас илүүтэйгээр Төв банкны инфляцтай тэмцэх чиг үүргийг тэргүүнд тавина гэж үзэж байна.

    Ираны дайны улмаас АНУ-д инфляц 2023 оноос хойших өндөр дүнгээр эрчимжээд байгаа тул ирэх 12 дугаар сар гэхэд бодлогын хүүгээ өсгөнө гэж арилжаачид таамаглаж байна. Ердөө гурван сарын өмнө зах зээлд оролцогчид бодлогын хүүг илүү гүн буурна гэж хүлээж байсантай харьцуулахад огцом өөрчлөлт болж байна.

    Таамаг ийнхүү эсрэгээрээ өөрчлөгдөхөд Ойрх Дорнодын хямрал, АНУ-ын эдийн засгийн тэсвэртэй байдал, мөн хиймэл оюуны хөрөнгө оруулалт хөрөнгийн зах зээлийг улам идэвхжүүлсэн зэрэг хүчин зүйлс нөлөөллөө. Үүний улмаас инфляц Төв банкны хоёр хувийн зорилтот түвшнээс тодорхой хугацаанд өндөр хадгалагдаж магадгүй гэсэн санаа зовнилыг төрүүлж байна.

    Cэтгэгдэл бичих