logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ IV сард 61 хувиар өсөж, Индонезийг гүйцэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 25 09:00
    1125

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Дөрөвдүгээр сард Монгол Улс БНХАУ-д 11.33 сая тонн нүүрс нийлүүлжээ

    Дөрөвдүгээр сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна. Ингэснээр Монгол Улс дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч, БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхижээ.

    Өнгөрсөн сард Монгол Улс урд хөршдөө 11.33 сая тонн нүүрс нийлүүлсэн бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 22 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

    Харин оны эхний дөрвөн сарын хугацаанд Монголын экспортолсон нүүрсний хэмжээ 39.4 сая тонн болж, өмнөх оноос мөн адил 61 хувиар өссөн бол БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр тэргүүлдэг бусад улсуудын экспорт бүгд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал: Индонезийн экспорт найман хувиар, ОХУ-ынх 17 хувиар, Австралийнх 10 хувиар буурчээ.

    unnamed.jpg

    Ойрх Дорнодын дайнаас шалтгаалсан эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал БНХАУ-ын нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлснээр Монголын коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт эрс өсөж байна. Монголын Хөрөнгийн биржээр дотоодын олборлогчдын арилжаалж буй нүүрсний дуудах үнэ тогтмол өсөлттэй байж, тэр дундаа эрчим хүчний нүүрсний үнийн индекс гуравдугаар сард 5.53 хувиар, дөрөвдүгээр сард 4.47 хувиар тус тус өсжээ. Зөвхөн дөрөвдүгээр сард 1.03 их наяд төгрөгийн нүүрс биржээр арилжаалагдсанаар энэ оны хамгийн өндөр идэвхтэй сар болсон юм.

    2026 онд Монгол Улс 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028-2029 онд 105-110 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсныг Ерөнхий сайд мэдээлж байв. Хилийн боомтуудын ажиллах цагийг уртасгаж, мөн Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулснаар уг зорилгод хүрнэ гэж үзэж буй.

    Хэдийгээр Монголоос авах нүүрс нь нэмэгдсэн ч БНХАУ-ын нүүрсний импортын нийт хэмжээ дөрөвдүгээр сард буурчээ. Тухайн сард 33.1 сая тонн нүүрс хилийн чанадаас авсан нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар, он гарсаар 150 сая гаруйг импортолсон нь 2.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    “Дотоодын даацтай олборлолт, зах зээл дэх нүүрсний хямд үнэ нь БНХАУ-ын эргийн боомтуудад илчлэг багатай Индонезийн нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж байна” хэмээн ​“Signal Ocean”-ийн шинжээч “Reuters”-д мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих