logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “OpenAI”, “SB Energy” IPO хийхтэй холбоотойгоор “SoftBank”-ийн хувьцааны ханш өсөв
    Kanoko Matsuyama, Momoka Yokoyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 21 16:35
    437

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    (Bloomberg) -- “SoftBank Group”-ийн хувьцааны ханш Токиогийн Хөрөнгийн биржид бараг 20 хувиар өслөө. Энэ нь тус банкны хөрөнгө оруулдаг “OpenAI”, “SB Energy” компани АНУ-д IPO хийхээр бэлтгэж байгаа талаар мэдээлэл гарсантай холбоотой аж.

    “SoftBank Group” нь “OpenAI”-ийн 13 орчим хувийг эзэмшдэг хамгийн том хөрөнгө оруулагчдынх нь нэг юм.

    “OpenAI” компани IPO хийх хүсэлтээ ирэх долоо хоногт өгөхөөр бэлтгэж байгааг эх сурвалж мэдээллээ. Харин дата төвийн эрчим хүчний дэд бүтэц хөгжүүлэгч “SB Energy компани мэдүүлгээ хаалттайгаар өгнө гэж мэдэгдсэн байна.

    Тус компани дата төвийн өргөтгөлдөө зориулж 2025 онд “SoftBank Group”, “OpenAI” болон “Ares Management” компаниас нийт 1.8 тэрбум ам.долларын санхүүжилт босгож байсан юм.

    Cэтгэгдэл бичих