logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Samsung Electronics" компани Үйлдвэрчний эвлэлтэйгээ эцсийн мөчид тохиролцоонд хүрэв
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 21 13:35
    413

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Samsung Electronics"-ийн чип үйлдвэрлэлийн ажилтан бүр дунджаар 340 мянган ам.долларын урамшуулал авна

    (Bloomberg) -- “Samsung Electronics” компани сүүлийн мөчид байр сууриа өөрчилж, Үйлдвэрчний эвлэлтэйгээ түр тохиролцоонд хүрснээр пүрэв гарагт эхлэх байсан ажил хаялтаас сэргийлж чадлаа. Үр дүнд нь компани чип үйлдвэрлэлийн нийт ажилтнууддаа энэ онд урамшуулал болгож 40 их наяд вон буюу 26.6 тэрбум ам.доллар олгохоор болсон байна. 

    “Samsung Electronics” компани хагас дамжуулагчийн салбартаа 78 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Хэдий урамшууллын хэмжээ ажилтан тус бүрд ялгаатай байх ч нэг ажилтан дунджаар 513 сая вон буюу 340 мянган ам.доллар хүлээн авахыг “Bloomberg” тус компанийн 2026 оны үйл ажиллагааны ашгийн төлөвт үндэслэн тооцоолжээ.

    Гуравдугаар сарын тайлангаас нь харвал “Samsung Electronics”-ийн ажилтнууд 2025 онд дунджаар 158 сая воны цалин, урамшуулал авсан байна. Урьдчилсан тохиролцоогоор тус ашгийнхаа 10.5 хувийг хувьцаа хэлбэрээр, 1.5 хувийг бэлэн мөнгөөр урамшуулал болгон ажилтнууддаа олгохоор зөвшөөрсөн юм.

    Талууд тохиролцоонд хүрэхэд БНСУ-ын Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэсэн аж. “Samsung Electronics” БНСУ-ын эдийн засагт асар их нөлөөтэй тул тус улсын Хөдөлмөрийн сайд хоёр талыг дуудаж, уулзжээ. 

    Үүний дараа “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш нээлтийн өмнөх арилжааны үеэр таван хувиар өслөө.

    Cэтгэгдэл бичих