logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Сингапур Индонезийг гүйцэж, Зүүн Өмнөд Азийн хамгийн том хувьцааны зах зээлтэй улс боллоо
    Bernadette Toh
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 16:20
    1952

    Зургийг: Lauryn Ishak/Bloomberg via Getty Images

    Сингапурын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 645 тэрбум ам.доллар хүрээд байна

    (Bloomberg) -- Сингапур Индонезийг гүйцэж, Зүүн Өмнөд Азийн хамгийн том үнэт цаасны зах зээлтэй улс боллоо. Энэ нь хөрөнгө оруулагчид Сингапурын зах зээлийн шинэчлэлийг эергээр үнэлж, харин Индонезийн эдийн засгийн бодлогын удирдлагад хүлээлгэх итгэл буурч буйн дохио боллоо.

    "Bloomberg"-ийн нэгтгэсэн мэдээллээр Сингапурын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 645 тэрбум ам.доллар хүрсэн бол Индонезийнх энэ оны нэгдүгээр сард хүрсэн оргил үеэсээ 30 гаруй хувиар буурч, 618 тэрбум ам.доллар болсон байна.

    Сингапурын хувьцааны зах зээл эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал болон зах зээлийн сулралыг сэргээхэд чиглэсэн Засгийн газрын бодлогын дэмжлэгээр өсөлт үзүүлжээ.

    Харин Индонезийн хөрөнгийн зах зээлийг “Frontier Market” ангилал руу бууруулж магадгүй гэх эрсдэл, мөн “Fitch Ratings” болон “Moody’s Ratings” агентлагуудын зээлжих зэрэглэлийн төлөвийг бууруулсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хөрөнгө оруулагчдын хандлага сүүлийн саруудад муудсан байна.

    Cэтгэгдэл бичих