logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНХАУ Хонконгт гаргах Засгийн газрын ногоон бондоор ¥6 тэрбумыг босгохыг зорьж байна
    Janice Huang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 15:30
    772

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ оффшор бондын зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилт босгох зорилгоор ирэх долоо хоногт Хонконгт зургаан тэрбум юань буюу ойролцоогоор 882 сая ам.доллартой дүйцэх Засгийн газрын ногоон бонд гаргахаар төлөвлөж байна.

    Энэхүү өрийн хэрэгсэл нь Хонконгт гаргаж буй БНХАУ-ын Засгийн газрын анхны ногоон бонд болох бөгөөд тавдугаар сарын 25-наас эхлэх долоо хоногт арилжаалагдана гэж тус улсын Сангийн яам мэдэгдлээ. Харин бондын нөхцөлийг арилжааны өмнө танилцуулах юм байна.

    БНХАУ анхны оффшор юаниар нэрлэсэн Засгийн газрын ногоон бондоо өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Лондонд гаргаж, зургаан тэрбум юань татан төвлөрүүлж байв. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон бохирдлын хяналт зэрэг төсөл, үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна.

    Cэтгэгдэл бичих