logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ОХУ-ын дайны үеийн хөдөлмөрийн зах зээл дэх хомсдол эдийн засагт нь олон жил дарамт учруулахаар байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 14:15
    313

    Зургийг: Bloomberg

    CSIS: Украины дайны улмаас ОХУ 1.2 сая хүн хүчээр хохирч, 325 мянган хүнээ алдсан

    (Bloomberg) -- Дайнаас өмнө хэдийн хүн амын насжилтын асуудалтай тулгараад байсан ОХУ, Украинд довтолсноос хойш ажиллах хүчнийх нь нөөц хумигдсаар байна. Тус улсын ажиллах хүчний хомсдол урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд нь сорилт дагуулахаар байгаа юм. 

    ОХУ-ын ажилгүйдлийн түвшин 2.2 хувьтай байгаа нь дэлхийн хамгийн бага үзүүлэлт гэж Владимир Путин онцолдог. Гэвч энэ нь хөдөлмөрийн зах зээлийн тэлэх боломж үндсэндээ шавхагдсаныг илтгэх бөгөөд эдийн засгийн өсөлтийн чадавхыг хязгаарлаж байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид мэдээллээ.

    RUSSIA-UNEMPLOYMENT-GFX.png

    “Ажил эрхлэлт дээд түвшинд хүрсэн. Ашиглагдаагүй хөдөлмөрийн нөөц бараг үлдээгүй” гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак тавдугаар сарын дундуур мэдэгдсэн юм. Мөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина “Орчин цагийн Орос улс түүхэндээ ийм хурцадмал ажиллах хүчний дутагдалтай тулгарч байсангүй” хэмээн мэдэгдэж байв.

    “Bloomberg Economics”-ийн тооцоолсноор хөдөлмөрийн зах зээлээ тэнцвэржүүлэхийн тулд одоогоор ОХУ-д нэмэлтээр 1.5 сая ажиллах хүч шаардлагатай. ОХУ-ын Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбоо 2030 он хүртэл нийт гурван сая ажиллах хүчний дутагдал үүснэ гэж тооцоолсон аж.

    RUSS-JOB.png

    Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж буй бөгөөд энэ хугацаанд ОХУ ойролцоогоор 1.2 сая хүн хүчний хохирол амсаж, үүнээс 325 мянга орчим нь дайнд амиа алдсан байж болзошгүй гэсэн тооцоог АНУ-ын Стратеги, олон улсын судлалын төв хийсэн байна. Дайн эхлэхээс өмнө ч ОХУ-ын хөдөлмөрийн насны хүн ам 2015-2022 оны хооронд ойролцоогоор 4.9 саяар буурсан гэж “Bloomberg Economics” тооцоолжээ. Үүний нөлөөгөөр ажилгүйдлийн түвшин дөрвөн хувьд ойртож байсан юм.

    Cэтгэгдэл бичих