logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    В.Путин Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлтөөс ашиг хүртэж, рубль өсөлтөөрөө тэргүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 13:50
    1028

    Зургийг: Alexander Nemenov/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ-ын рубль энэ улиралд ам.долларын эсрэг хамгийн өндөр өсөлттэй валютад тооцогдож байна. Үүнд Ойрх Дорнод дахь дайн эхэлснээс хойш тус улсын газрын тосны экспортоос олох валютын орлого эрс нэмэгдсэн нь дэмжлэг болжээ.  

    “Bloomberg”-ийн нэгтгэсэн дата үзүүлэлтээс харахад рублийн ханш дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойш ойролцоогоор 12 хувиар чангарч, ам.доллар 72.6 рубльтэй дүйцэх түвшинд хүрсэн байна.

    RUBL.png

    Энэ нь 2023 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Ингэснээр рублийг хоёр дахь жилдээ дараалан суларна гэж таамаглаж байсан ОХУ-ын Төв банк болон эдийн засагчдын төсөөллөөс зөрж байна.

    Бодлогын хүү өндөр түвшинд, мөн импорт сул байгаатай холбоотойгоор тус улсад гадаад валютын эрэлт сул хэвээр байгаа ба импортын бараа, бүтээгдэхүүний төлбөрийн бараг 60 хувийг рублиэр хийж гүйцэтгэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих