
Зургийг: Natalia Kolesnikova/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурлаа. Энэ нь 2023 оноос хойш анх удаа эхний улиралд агшсан үзүүлэлт болж байна. Украины дайныг үргэлжлүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөө хадгалах Владимир Путины зорилтод сорилт дагуулахаар байна.
Хэдий тийм боловч тэрбээр өнгөрсөн баасан гарагт төв телевизээрээ дамжуулан эдийн засаг нь хоёрдугаар сард агшсаны дараа гуравдугаар сард 1.8 хувиар сэргэснийг онцолж, энэ нь Засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гэж мэдэгджээ.
ОХУ-ын эдийн засгийн энэхүү агшилт бодлогын хүү өндөр үед дайнаас болж дарамтад орсон тус улсын эдийн засаг уналтын бүс рүү шилжиж болзошгүй гэх болгоомжлолыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
ОХУ-ын Төв банкны тооцоолсноор нэгдүгээр сард болон хоёрдугаар сард ажлын өдөр цөөн байсан нь тайлант улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 0.5 нэгж хувь хүртэлх хэмжээнд жин дарсан байж болзошгүйг мэдээлсэн байна.