logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “SpaceX”-ийн IPO-ийг зохион байгуулах гол банкаар “Goldman Sachs” нэрлэгдэв
    Bailey Lipschultz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 12:00
    349

    Зургийг: Ethan Swope/Bloomberg

    (Bloomberg) -- “SpaceX” компанийн IPO-ийг зохион байгуулах гол банкаар “Goldman Sachs Group” нэрлэгдсэнийг эх сурвалжууд мэдээллээ. Мөн “Morgan Stanley” тэргүүлэх банкнуудын нэгд багтсан байна.

    Түүнчлэн “Bank of America”, “Citigroup” болон “JPMorgan Chase” банк “SpaceX”-ийн урьдчилсан мэдүүлэгт цагаан толгойн дарааллаар бичигдсэнийг эх сурвалжууд онцоллоо.

    “SpaceX” лхагва гарагт IPO хийх хүсэлтээ албан ёсоор өгөх хүлээлттэй байна. Тус компани IPO-оороо 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээгээ хоёр их наяд ам.доллар хүргэх зорилт тавиад байгаа юм.

    Тэрхүү зорилгодоо хүрвэл 2019 онд IPO-оороо 29.4 тэрбум ам.доллар босгосон “Saudi Aramco” компанийг ардаа орхино.

    Cэтгэгдэл бичих