logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар, зарлага 12.3 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 11:35
    352

    Зургийг: С.Батсайхан

    Хамгийн бага орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого хоёр сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.7 дахин бага байна

    Энэ оны I улирлын эцсийн байдлаар өрхийн бодит орлого 2023 оны зэрэгцүүлэх үнээр 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Орлогын өсөлтөд цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого 6.1 хувиар, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого 5.9 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 6.4 хувиар өссөнөөр тайлбарлагдаж байна.

    20-1.JPG

    Нийт өрхүүдийн орлогын хэмжээг авч үзвэл 20.4 хувь нь тав болон түүнээс дээш сая төгрөгийн орлоготой, 12.9 хувь нь 4-5 сая төгрөгийн орлоготой, 19.2 хувь нь 2.1-3 сая төгрөгийн орлоготой байгаа бол амьжиргааны баталгаажих түвшнээс доош буюу 1.1 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрх 9.3 хувийг бүрдүүлж буйг судалгаанд дурджээ.

    Хамгийн бага орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого хоёр сая төгрөг байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс 1.7 дахин бага байгааг Үндэсний статистикийн хороо тодотгосон. Харин хамгийн их орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 5.5 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.6 дахин өндөр байгааг мэдээллээ.

    20-2.JPG

    Харин өрхийн зарлагын хувьд 2.8 сая төгрөг байгаагаас зээлийн эргэн төлөлтөд дунджаар 625.9 мянган төгрөг төлж байна гэсэн судалгаа гарчээ.

    Мөн хүнсний зардал сард дунджаар 555.5 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар багассан байна. Энэ дундаа мах, махан бүтээгдэхүүний зардал 320.6 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих