logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Дональд Трамп хууль бус цагаачдын асуудлаар банкнуудад зөвлөмж өгөхийг үүрэг болгов
    Katanga Johnson, Paige Smith
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 11:15
    504

    Зургийг: Kevin Dietsch/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдад банкны үйлчилгээ үзүүлэх асуудлаар зөвлөмж гаргахыг Сангийн сайд болон санхүүгийн зохицуулах байгууллагадаа үүрэг болголоо. Энэ нь цагаачлалын хатуу бодлого барьж буй Дональд Трампын засаг захиргаа хууль бус оршин суугчдын санхүүгийн үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж магадгүй байна.

    АНУ-ын засаг захиргааны зүгээс банкны нууцлалын хуульд өөрчлөлт оруулахыг зохицуулах байгууллагуудад үүрэг болгосон байна. Үүнд гадаадын консулын үнэмлэхтэй иргэд АНУ-ын санхүүгийн системд учруулж болзошгүй эрсдэлийг харгалзан хэрэглэгчийн бүртгэлийг чангаруулах асуудал багтжээ.

    Ингэснээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг банкнууд ажиглаж, арга хэмжээ авахыг хуулиар шаардах юм.

    Cэтгэгдэл бичих