
Зургийг: entreeresourcesltd.com
“Entrée Resources” компани оны эхний улиралд “Шивээ толгой” болон “Жавхлант” олборлолтын лицензүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх яриа хэлэлцээнд ахиц гаргахад төвлөрч ажилласнаа гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болсон улирлын тайландаа мэдээлсэн байна.
Тус компани мөн гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газарт хүсэлт илгээж, лицензийн талбайд 34 хувь эзэмшихийн оронд борлуулалтаас тусгай роялти авах санал тавьснаа мэдээлж байсан юм.
Үйл ажиллагааны хувьд “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компани энэ он гарсаар Оюутолгой ордын “Hugo North Extension” хэсэгт газар доорх 9100 метрийн нэмэлт өрөмдлөг хийх зөвшөөрөл олгосон байна.
Харин санхүүгийн үзүүлэлтийг харвал “Entrée Resources” оны эхний улиралд 0.7 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээжээ. Хувьцаа хэлбэрээр олгосон цалин, урамшууллын дүн өссөн нь алдагдалд голлон нөлөөлсөн байна. Өмнөх оны мөн үед тус компани 0.6 сая ам.долларын алдагдал хүлээж байв.