logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Азид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд $100 тэрбумын хөрөнгө оруулжээ
    Ishika Mookerjee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 15:45
    980

    Зургийг: Ishara S. Kodikara/Bloomberg

    Азид сүүлийн таван жилд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид болон банкнууд нийт 100 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсныг Сингапурын “Temasek Holdings”-ийн хамтарсан судалгаа харууллаа.

    Нийт 165 байгууллагыг хамарсан судалгаанаас харахад 2021-2025 онд нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг Төрийн болон хөгжлийг дэмжих санхүүгийн байгууллагууд бүрдүүлжээ. Мөн дийлэнх санхүүжилт автозамын өндөрлөгөө, ус зайлуулах систем, усны сав газрын менежмент зэрэгт хуваарилагдсаныг онцолсон байна. Үүнд голдуу БНХАУ, БНЭУ, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалтуудыг авч үзжээ.

    GREEN-ASIA-GFX.jpg

    Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг зөвхөн засгийн газрын үүрэг гэхээс илүүтэйгээр хувийн хөрөнгө оруулагчид ашиг олох шинэ салбар гэж харах нь нэмэгдэж байгаа аж.

    Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдээс олох орлого 2050 он гэхэд дөрвөн их наяд ам.доллар хүрнэ гэж Сингапурын Баялгийн сан өнгөрсөн онд тооцоолж байжээ.

    Cэтгэгдэл бичих