logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 14:35
    98

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг даваа гарагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын албаны хүмүүс Нийслэлийн засаг захиргааны төв байранд танилцууллаа.

    ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Монгол Улс нэгдмэл улс. Холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй нэг улс. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсан”-ыг танилцуулж байгаагаа тодотгосон юм.

    Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Нийслэлийн нэгдүгээр орлогч, Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат тус албан тушаалыг түр орлон гүйцэтгэхээр томилогдож, тамгаа гардан авсан байна.

    Инфляцад өндөр нөлөөтэй махны үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн нөөцийн махны нийлүүлэлт дээр алдаа гаргасан үндэслэлээр Ерөнхий сайд Н.Учрал Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэснээ мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих