logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Samsung”-ийн Үйлдвэрчний эвлэл хэлэлцээ хийх сүүлчийн боломж компанидаа олгов
    Youkyung Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 13:40
    1061

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- “Samsung Electronics” компани ажил хаялтаас сэргийлж, хамгийн олон гишүүнтэй  Үйлдвэрчний эвлэлтэйгээ даваа гарагт дахин хэлэлцээ хийх гэж байна.

    Хиймэл оюуны тэсрэлтээр “Samsung Electronics”-ийн санах ойн чипийн эрэлт нэмэгдэж, тус компанийн үйл ажиллагааны орлого ч эрс өссөн юм. Үүнтэй холбоотойгоор талуудын хэлэлцэх гол асуудал цалин, урамшуулал байх аж. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол Үйлдвэрчний эвлэл тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 18 хоног ажил хаяж, жагсахаа мэдэгдээд буй.

    “Samsung Electronics”-ийн 40 мянга орчим ажилчин гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмэгдүүлэх шаардлага тавин жагсаал зохион байгуулаад байгаа юм. Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагааны ашгийн 15 хувийг урамшуулалд олгох, дээд хязгаарыг цуцлахыг шаардаж байна.

    Хэрэв “Samsung Electronics”-ийн чипийн үйлдвэр хаагдаж, ажилчид  нь ажил хаясан тохиолдолд нэг өдөрт эдийн засагт учруулах хохирол 668 сая ам.доллар буюу нэг их наяд воноор хэмжигдэж болзошгүйг БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Сог анхааруулсан байна.

    Cэтгэгдэл бичих