
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Х.Солонго
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Х.Солонго
Илон Маск, Сэм Олтмэн нар “OpenAI”-ийн асуудлаар шүүхэд сүүлийн мэдүүлгээ өглөө
Madlin Mekelburg, Isaiah Poritz
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 12:00
2847
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “OpenAI” компанийн асуудлаар шүүхийн маргаантай байгаа Илон Маск, Сэм Олтмэн нар сүүлийн мэдүүлгээ өгсөн байна. Тангарагтны шүүхийн гишүүд ойрын хугацаанд санал хураалт явуулж, эцсийн шийдвэрээ гаргана.
Илон Маск, Сэм Олтмэн нар “OpenAI” компанийг 10 гаруй жилийн өмнө хамтран байгуулсан байна. Илон Маск “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, Ерөнхийлөгч Грег Брокман нарыг түүний дэмжлэгээр анх ашгийн бус судалгааны төсөл эхлүүлсэн ч сүүлд “Microsoft”-оос санхүүжилт авч ашгийн төлөөх компани болсон гэж шүүхэд өгсөн юм.
Тэрбээр нийт 134 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна. Шүүхэд ялалт байгуулбал энэ мөнгийг “OpenAI”-ийн ашгийн бус нэгжид олгоно гэж мэдээлжээ.
Cэтгэгдэл бичих