logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ҮСХ: Улсын нэгдсэн төсвийн тэнцэл IV сарын эцсийн байдлаар ₮1.4 их наядын алдагдалтай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 10:00
    1809

    Зургийг: Э.Тэнгис

    ҮСХ: Нийгмийн даатгалын орлого 17.6 хувиар өсөж, онцгой албан татварын орлого 28.6 хувиар буурсан

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 8.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн бол нийт зарлага 10.4 их наяд төгрөг болж, 21.4 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр төсвийн тэнцэл оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Энэ нь өмнөх оны дөрөвдүгээр сард төсвийн алдагдал 57.9 тэрбум төгрөг байсантай харьцуулахад 24.6 дахин өссөнөөс гадна 2025 оны жилийн эцсийн төсвийн алдагдлын дүнгээс давсан үзүүлэлт юм.

    15-1.JPG

    Төсвийн алдагдал нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн зэргийг харгалзан төсөвт тодотгол хийх шаардлага үүссэнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр  хэлж байв. Хэдий тийм боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас гурван сарын хугацаанд  төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон заалттай. Тус заалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг чуулганын пүрэв гарагийн хуралдаанаар дэмжжээ.

    15-2.JPG

    Оны эхний дөрвөн сарын байдлаар татварын орлого 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын орлого 17.6 хувиар, НӨАТ-ын орлого 5.8 хувиар өссөн нь гол нөлөөлжээ. Нөгөө талдаа орлогын албан татварын орлого 5.7 хувиар, онцгой албан татварын орлого 28.6 хувиар буурсан байна.

    Зарлага талдаа урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, бараа үйлчилгээний зардал 15.9 хувиар өссөн бол хөрөнгийн зардал 877 тэрбум төгрөг буюу 2.2 дахин нэмэгджээ.

    Cэтгэгдэл бичих