logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ши Жиньпин: Бид дайснууд биш түншүүд байх учиртай. Том гүрнүүд эв найртай орших зөв арга замыг олох хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 08:45
    1072

    Зургийг: Brendan Smialowski/AFP/Getty Images/Bloomberg

    Тайванийн асуудалд бодлогогүй хандвал “мөргөлдөөн гарч болзошгүй"-г Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний БНХАУ-д хийх өндөр хүлээлттэй хоёр өдрийн айлчлалын эхний өдөр олны нүдэнд халуун дулаан уур амьсгалтай, эерэг хүндэтгэлтэй үгсээр дүүрэн болж өнгөрөв.

    Ши Жиньпиний зүгээс АНУ-ын удирдагчийг дагалдан ирсэн бизнесийн лидерүүдэд БНХАУ-ын “үүд хаалга нээлттэй” байхыг амлаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн “өргөн хүрээний боломж”-ийг ашиглахыг уриаллаа.

    Харин “хөшигний цаана” хурц өнгө аястай нэг мессеж явсан нь Ши Жиньпиний Тайванийн асуудалтай холбоотой анхааруулга байлаа. Бээжин дэх Ардын их танхимд болсон хоёр удирдагчийн эхний уулзалт дуусахын өмнө Ши Жиньпин "Хэрэв асуудлыг буруу удирдан чиглүүлбэл хоёр улсын хооронд тулгаралт, мөргөлдөөн үүсэж, Хятад-Америкийн харилцааг бүхлээр нь маш аюултай нөхцөл байдал руу түлхэнэ" хэмээн хэлсэн байна.

    Сүүлийн саруудад АНУ, БНХАУ-ын харилцааг хурцатгасан олон асуудлын нэг нь Тайванийн арал байв. Өөртөө засах ардчилсан тогтолцоот Тайваньд АНУ зэвсэг худалдахаар төлөвлөснийг БНХАУ хүчтэй эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр сууриа тодорхой болгохыг Вашингтоноос шаардсан юм.

    Үүнийг эс тооцвол хоёр удирдагчийн яриа бүхий л үйл хөдлөл, үгийн далд утгыг нь ажиглаж буй зах зээлд таатай байж, хагарал хуваагдлын оронд хамтран ажиллах боломжийг хоёул тодотгож байлаа. 

    "Бид дайснууд биш түншүүд байх учиртай. Нэгнээ амжилтад хүрэхэд тусалж, хамтдаа хөгжин цэцэглэж, шинэ эрин үед том гүрнүүд эв найртай орших зөв арга замыг олох хэрэгтэй" хэмээн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид хандан хэлж байв.

    Уулзалт эхлэх үед Азийн хувьцааны индексүүд унасан бол бондууд өсөж, мөн юанийн ханш 11 дахь өдөртөө дараалж чангарлаа. Өнгөн талдаа өөдрөг, харин цаанаа дэлхийн эдийн засгийн хэмнэлийг тодорхойлох хоёр улсын харилцаанд тодорхойгүй байдал ноёлсон танил дүр зургийг хөрөнгө оруулагчид дахин нэг удаа харж байна.

    Cэтгэгдэл бичих