logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Дэлхийн хамгийн нөлөө бүхий Төв банкны Тэргүүн томилогдов
    Кевин Уорш Холбооны Нөөцийн банкны Тэргүүнээр томилогдов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 14 17:52
    1162

    Зургийг: Graeme Sloan/Bloomberg

    Кэвин Уорш АНУ-ын Сенатаас түүхэн дэх хамгийн бага дэмжлэг авсан Төв банкны Тэргүүн хэмээн тодорхойлогдож байна

    Дэлхийн хамгийн нөлөө бүхий Төв банкны дараагийн тэргүүнээр ажиллах Кэвин Уорш АНУ-ын Сенатын санал хураалтаар 54-45-ийн дэмжлэгтэйгээр томилогдлоо. Тэрээр санал хураалтаар Ардчилсан намаас ердөө ганцхан хүний дэмжлэг авсан бол Бүгд Найрамдах намаас авсан дэмжлэг нь дараагийн Төв банкны Тэргүүнээр томилогдох боломж олгосон байна. Энэ удаагийн санал хураалтын үр дүнг түүхэн дэх хамгийн бага улс төрийн дэмжлэгтэй Төв банкны Тэргүүнээр томилогдсон тохиолдол гэж тодорхойлж байна. 

    Баасан гарагт бүрэн эрхийн хугацаа нь дуусах Жером Пауэллийн халааг авч буй 56 настай Кэвин Уорш Холбооны нөөцийн банкийг улс төрөөс хараат бусаар удирдаж чиглүүлэхэд анхаарна гэдгээ удаа дараа илэрхийлсэн. 

    Сенатын төлөөлөгчдийн санал хураалтаас ердөө 2 хоногийн өмнө АНУ-ын инфляц 3.8 хувь болж 2023 оны 6-р сараас хойших түүхэн дээд цэгтээ хүрсэнийг Холбооны статистикийн товчоо мэдээлсэн. Мөн үйлдвэрлэгчийн үнийн индекс Bloomberg-ийн эдийн засагчдын төсөөллөөс давж 6 хувиар өссөн нь Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүний бодлогод томоохон сорилт дагуулахаар байна. 

    Кэвин Уорш ирэх 4 жилд Холбооны нөөцийн банкийг удирдахдаа бодлогын хүүг бууруулахад зорьж ажиллах шаардлагатай гэж Д.Трамп мэдэгдэж байсан юм.