logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Алтанд суурилсан ETF-ийн нэгж эрхийн арилжаа МХБ-д эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 14 15:30
    1933

    Зургийг: mse.mn

    СЗХ: ХОС-ийн нэгж эрхэд 125 мянга гаруй иргэн хөрөнгө оруулж, хөрөнгө нь 650 тэрбум төгрөг хүрсэн

    “Би Би Эс Эй ХОМК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Гоулд траст” сангийн алтанд суурилсан ETF-ийн нэгж эрхийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид эхэллээ.

    Нэгж эрх нь 0.01 грамм алтанд хөрөнгө оруулсантай тэнцэх ба зах зээлийн ханшаа дагаад үнэ нь хөдөлнө. Нийт 500 кг алттай дүйх хэмжээгээр буюу 50 сая ширхэг нэгж эрхийн зөвшөөрөл Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч биржээр эргэлтэд оруулж эхэлж байна.

    Өмнө нь Монголын хөрөнгийн зах зээлд анхны биржээр арилжаалагдах хамтын сангийн ETF-ийг 2023 онд Улаанбаатар бирж дээр гаргаж байсан юм.

    Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт, менежментийн 37 компани 35 сан үүсгэн байгуулж ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд хөрөнгө оруулсан иргэдийн тоо 125 мянга давж, хөрөнгийнх нь хэмжээ 650 орчим тэрбум төгрөг хүрсэн үзүүлэлттэй байна.

    Пүрэв гарагийн арилжааг “Гоулд траст” сангийн нэгж эрхийг ALTT үсгэн кодтой эхлүүлэв. Нийт 399 ширхэг нэгж эрх 2.1 сая төгрөгөөр эргэлтэд орлоо. Алтны спот үнэ 0.07 хувиар өсөж, 4691 ам.доллар хүрсэнтэй зэрэгцэн тус сангийн нэгж эрхийн ханш 6.27 хувиар өсөж, 5420 төгрөгт арилжааг хаасан байна.

    Cэтгэгдэл бичих